ДЭЛХИЙ

“IPhone 12” утас энэ сарын 23-наас худалдаанд гарна

Apple компани шинэ “iPhone 12” загварын ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг танилцууллаа. Өмнөх загвараа бодвол илүү бат бөх учир нь эх биеийн хоёр талыг бэхжүүлсэн шилээр бүрж, хөнгөн цагаан материалаар хүрээлжээ. Иймд илүү хөнгөн бас нимгэн болсон байна. OLED технологийн дэлгэц нь 6.1 инчийн хэмжээтэй бөгөөд нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, Dolby Vision HDR дүрсний стандарттай байна.

Дээрх хувилбарууд үүрэн холбооны 5G сүлжээнд ажилладаг, санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB сонголтуудтай аж.

iPhone 12 хувилбар нь ар талдаа 12 MP үндсэн, 12 MP бүхий хоёр камертай. Камерны хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирсан байна. iPhone 12 Pro хувилбар энэ сарын 23-наас зарагдаж эхлэнэ. Харин iPhone 12 Pro Max хувилбар нь ирэх арваннэгдүгээр сарын 13-наас худалдаанд гарах байна.

https://www.youtube.com/watch?v=cnXapYkboRQ&feature=emb_logo

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button