Нийгмийн

Ирландад хууль бусаар паспорт авахыг оролдсон монгол хосод гурван жилийн хорих ял оноожээ

Монгол Улсын иргэн Н болон Б нар Ирландын паспорт авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргийн шүүх хурал өчигдөр /2020.10.13/ болж өнгөрсөн. Тодруулбал, 37 настай гэр бүлийн хос Ирландын иргэншилтэй болохын тулд зуучаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлжээ. Ингэхдээ тэд зуучид 19 мянган евро /63 сая төгрөг/ төлж, гадаад паспорт нь гарсны дараа дахин 1000 евро нэмж төлсөн байна. Уг мөнгийг олохын тулд байраа зарж, ажил хийж цуглуулсан хадгаламжныхаа бүх мөнгийг зарцуулсан аж.

Шүүхээс хосуудыг Ирландад Чехийн паспортыг ашиглан ирсэн бөгөөд тухайн үед Ирландаас явсан өөр нэг монгол иргэний бүртгэлийг ашиглан (PPS) ажил олсон гэх хэргүүдэд буруутгаж, шүүгч Паулин Кодд нөхөр болох Г-д  гурван жилийн хорих ял, харин эхнэр Б-д хоёр жил хагасын тэнсэн харгалзах ял оноожээ. Үүнээс  гадна өөр нэгэн Монгол иргэн /42 настай Г/ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэргээ хүлээн, нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.

Эх сурвалж: isee.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Яасан ТЭНЭГ төмпөн царайлсан 2 гар вэ!!!!!!!!!!
Яасан ТЭНЭГ төмпөн царайлсан 2 гар вэ!!!!!!!!!!
2020-10-14 12:59

Хаа байсийм бие үнэлэх,марихуана хэрэглэх гэх мэтийн эгзэгтэй асуудлыг ХУУЛИЙН дагуу шийдэж ИЛ ТОД болгосон БҮХ үйлдэл-зүйлс ХУУЛИЙН ДАГУУ явагддаг Netherlands тэр сайхан хөгжсөн оронд байжээж эргүй монголчууд ёстой ШИВШГЭЭ тарьж тэнэгтэх юм аа111
Хохь чинь л гэж хэлийдээ,өөр юү гэхэв.
Ямар Монголдоо байгаа биш....

Уншигч
Уншигч
2020-10-14 13:00

Эвий дээ энэ 2-т буруу өгөхгүй.Төр нь төр шиг байсан бол юу гэж нутгаа орхиж хүнд хулхидуулаад явж байхав дээ.

Зочин
Зочин
2020-10-14 17:30
Reply to  Уншигч

Юун хулхидуулах. Хууль бус юм хийж байгаагаа мэдэж л абйсан абйж таарна.

irgen
irgen
2020-10-14 17:52

huuli esoor ajillaj amdarch chadahgui gemt hereg hiij shorond orj yavah ymar hereg baina...gadnii orond amdrah chadvargui umnuud huuli busaar oorsdiigoo shivshig bolgoj yr hyyhdiinhee ireeduigeer toglohoo bolioch, haraar bichig barimtgui ene ter geed muuhai shyydee er ni , tegeed muu muuhai um ih hiine...muuhai shyydee

Холбоотой мэдээ

Back to top button