ДЭЛХИЙ

THE GUARDIAN: “Чингис хаан”, “Монгол” гэсэн үгсийг ашиглахыг хориглосонд францчууд дургүйцэв

Францын Нант хотод үйл ажиллагаа явуулдаг “Château des ducs de Bretagne” түүхийн музей Өвөр Монголын музейтэй хамтран Чингис хааны тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байжээ. Тэгтэл Хятадын Соёлын Өвийн газраас дарамт үзүүлж, уг үзэсгэлэнг гаргахдаа “Чингис Хаан”, “Гүрэн”, “Монгол” гэсэн үсгийг ашиглахгүй байхыг шаардсан байна.

Мөн үзэсгэлэнд ямар товхимол ном, газрын зургууд тавигдахыг хятад албаны хүмүүс шийдэх эрх олгохыг хүссэн аж. Нант хотын музей уг үйлдлийг “Хятадын гаргасан шинэ бодлогод нийцүүлж, Монголын соёл, түүхийг гуйвуулах гэсэн оролдлого” гэж тодорхойлжээ.

Үүний улмаас “Château des ducs de Bretagne” музей уг үзвэр, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг гурван жилээр хойшлуулахаар болсон байна. Музейн захирал Бэртран Гийлет үзэсгэлэнг хойшлуулах болсон шалтгаанаа хэлэхдээ, “Бид хүн төрөлхтөн, шинжлэх ухаан, ёс суртахууны хувьд итгэж хамгаалдаг, үнэ цэнэтэй зүйлсийнхээ төлөө энэхүү шийдвэрийг гаргасан” гэжээ. Энэ асуудал дээр Парис дахь БНХАУ-ын консулаас үг хэлээгүй юм.

Эх сурвалж: THE GUARDIAN

      Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button