НИЙГЭМ
Налайхын замд гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Налайхын зам дээр өнөөдөр /2020.10.15/ өглөө 09.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Pruis 30 автомашины араас Harrier автомашины жолооч мөргөсөн гэх. Жолоочид машинаасаа буун ярилцаж байх үеэр том оврын ачааны машин хурдаа сааруулсан ч инерцээрээ зогсож чадалгүй мөнөөх хоёр автомашиныг мөргөжээ.
Зам тээврийн ослын үеэр жолооч нар автомашинаасаа гарсан байсан тул ямар нэг хүн бэртэж гэмтээгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэв.