НИЙГЭМ
Санал хураалт дуусахад хоёр цаг үлдлээ

Өнөөдөр /2020.10.15/ 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07.00 цагт эхэлсэн санал хураалт 20.00 цагт дуусах тул одоо хоёр цаг үлджээ.
СЕХ-ноос мэдээлсэн 15.00 цагийн ирцийн мэдээллээр аймгууд 35.2, нийслэл 27 хувийн ирцтэй байсан. Харин улсын хэмжээнд 31.5 хувийн ирцтэй байсан юм.
Г.САНСАРМАА