УЛС ТӨР

П.Нүрзэд: Тэмцээд дийлэхгүй нь, үлдсэн 2 цагт ард түмнээсээ тусламж хүсэж байна

Өнөөдөр /2020.10.15/ Нийслэлийн Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Үүгээр Нийслэлийн АН-ын дарга П.Нүрзэд,

“Эсрэг намын зүгээс илэрхий мөнгө тараасан, нэг саналаа өгчихөөд хоёр дахиа өгөх гээд баригдсан гэх мэт олон зөрчил гаргалаа. Хууль, хяналтын байгууллага эдгээрт хариуцлага тооцохгүй байна. СЕХ  гомдол мэдээлэл ирээгүй гэдэг тайлбар өгч байна лээ. Бид ажиглагчдаараа дамжуулж нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал хууль, хяналтын байгууллага шалгахгүй байна.

Сонгинохайрхан дүүрэгт цагдаагийн хамгаалалт дор улаан цайм мөнгө тарааж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумд бэлэн бөглөчихсөн саналын хуудсыг сонгогчдод тараасан байна. Хэрээс хэтэрлээ. Ирц маш тааруу байна. Ард түмэн минь, сонор сэрэмжтэй байгаач. Үлдсэн хоёрхон цагт өөрчлөлтийг өөрсдийнхөө төлөө хийгээрэй. Хууль, хүчний байгууллагуудтай тэмцээд дийлэхгүй юм байна. Ард түмнээсээ үнэхээр дэмжлэг хүсэж байна. Хүчин мөхөстөж байна” гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-10-15 18:59

er n gar ytacaarai canalaa ugdug bolgochihvol deer bishuu

Холбоотой мэдээ

Back to top button