НИЙГЭМ

Б.Чинбат: “Царцаа нүүлгэсэн” тухай гомдлууд бүртгэгдсэн, шалгаж байна

Өнөөдөр /2020.10.15/ СЕХ-ноос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 19.00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр цагдаагийн хурандаа Б.Чинбат санал хураалт тойрсон гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Б.Чинбат, “Өнөөдөр нийт 369 тохиолдол хүлээж авсны 23-ыг нь тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Энэ дотор “Царцаа нүүлгэсэн” тухай гомдол хэд хэд бүртгэгдсэн. Гэхдээ шалгалт хийгдэж байгаа тул эцэслэн тогтоогдоогүй” гэх зүйлийг ярилаа.

Харин Өмнөговь аймагт бие даан нэр дэвшигч амиа алдсан хэргийн тухайд, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүүгийн өгснөөс илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэлсэнгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button