ДЭЛХИЙ

Трамп, Байдэн хоёрын мэтгэлцээнийг юу орлох вэ

Ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трамп, Жөү Байдэн нарын хоёр дахь халз мэтгэлцээн онлайнаар явагдах болсон боловч Дональд Трамп онлайн мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгсэн юм. Үүнээс болж мэтгэлцээнийг зохион байгуулж байгаа коммис хоёр дахь мэтгэлцээнийг цуцалсан билээ. Харин тэдний гурав дахь мэтгэлцээн болох юм.

Тийм учир нэр дэвшигчид онлайнаар иргэдээсээ асуулт хүлээн авч, телевизээр уг асуултуудад шууд хариулах юм байна. Дональд Трамп Флорида Миами хотын танхимаас асуултуудад хариулах бөгөөд үүнийг нь “NBC” телевиз шууд дамжуулах аж. Харин Жөү Байдэн Филадельфиа хотоос асуултуудад хариулах бөгөөд үүнийг “ABC” телевизээр шууд дамжуулна.

Уг хоёр үйл явдал зэрэг 08:00 цагт эхлэх юм байна.

                                                                                                        Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button