УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Өнгөрсөн 2020 оны эхний улирлаасхэнд ч урьдчилан төсөөлөгдөөгүй “ковид-19”-ийн цар тахал тархаж, хил хязгаархаагдаж эдийн засаг хумигдсан. Улмаар улсын эдийн засгийн өсөлт эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн салбарын экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурч төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг тэтгэх зориулалттай төсвийн  зардал нэмэгдэж, алдагдал ДНБ-ний 9,9 хувьд хүрсэн нь дэлхийн бусад улсуудын дунджаас ихгүй байна. Засгийн газар 2020 оны есдүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр зээлийг төлсөн.Олон улсын байгууллагууд 2021 онд Монгол Улсын эдийн засаг хурдтай сэргэнэ гэж үзэж байна.Тухайлбал, Дэлхийн банк манай улсын эдийн засгийг 5.6 хувь, ОУВС 8 хувьд хүрнэ гэж үзэж байна. Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих бодлого барина. Татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэн, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй.  Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Иргэд 2021 оноос эрүүл мэндийн даатгалаараа төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авах боломж бүрдэнэ. Засгийн газар 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 2021 оноос эхлэн 50 хувиар нэмсэн. Энэ нэмэгдлийг дахин нэмэх шаардлага байна. Багшийн цалин урамшууллыг сурагчдын сурлагын амжилттай холбон нэмснээр багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Өөрөө л тас####сан ! УОК-ийн мэдлэггүй хөлдүү нөхдөд удирдлагаа шилжүүлээд хэдэнс ар жарг####аа !

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button