УЛС ТӨР

Элбэгдоржийн Эрдэнэ: Ялагдлаа, уналаа. Маш хэцүү мэдрэмж...

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ орон нутгийн сонгуульд Баянзүх дүүргээс НИТХ-д нэр дэвшсэн. Тэрбээр өнгөрсөн жилд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд Дарь-Эхийн гэр хорооллын хэсэгт төлөөлөл хэрэгжүүлсэн юм. Гэвч энэ удаа шат ахин Нийслэлд хүч үзээд, ялагдал хүлээсэн юм.

Энэ талаараа өөрийн нүүр хуудсандаа:

“Ялагдлаа. Уналаа. Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна. Намайг дэмжсэн, миний сонгуульт ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн, үнэтэй хандив туслалцаа үзүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Үнэхээр их. Болдог бол бүгдийг нь чанга тэврээд баярласнаа хэлмээр байна.

Ялалт байгуулсан нийт нэр дэвшигч нартаа баяр хүргэе. Манай энэ хотод анхан шатааснаасаа тус болох ёстой маш олон хүүхдэд багачууд, хүмүүс байгааг хэзээ ч битгий мартаарай. Иргэдээ гэсэн зөв хөрөнгө оруулалтаа дандаа зөв газраа хийнэ гэдэгт итгэж байна. Бидний гэр болсон нийслэл хотын минь тулгамдсан асуудал бүрийг хоёргүй сэтгэлээр шийдэх болтугай. Би ч мөн адилгүй үүний төлөө зүтгэсээр л байх болно. Баярлалаа!” гэжээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
www
www
2020-10-16 10:57

Etsegtee l gomd. Ard tumen etsgiig chini uzen yadaj baigaa uchraas chamaig unagajee

иргэн
иргэн
2020-10-16 11:06
Reply to  www

тйим шүү

Зочин
Зочин
2020-10-16 11:06
Reply to  www

Ядаж байхад адилхан царайтайг хэлэх үү ? Э-г харж байгаа мэт дотор муухайрч байна.

Зочин
Зочин
2020-10-16 11:34

Мундаг з�##�уу

Зочин
Зочин
2020-10-16 11:44

20 Сайхан шарыг мааньь хоёрхон муу хулгана идчилээ гэжүү дээ гэгчээр 200 сайхан стратегийн ордуудыг маань ганц муу тарвага идчилээ гэжүү дээ гэж

bat
bat
2020-10-16 12:39

zugeer z##l uz.hulgain munguu ideel chimeegui gevtej baihgui

Холбоотой мэдээ

Back to top button