Нийгмийн

Сөүл рүү ӨНӨӨДӨР транзит нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө.

Тус транзит нислэгээр ирэх 250 гаруй иргэнийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм.

УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 16 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу найман удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарь:

  • 10 дугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10  дугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 дугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 дугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байгаа аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button