УЛС ТӨР
Алтны үнэ 1899 ам.доллар болж, 0.13 хувиар буурлаа
“Haywood Research” компани алт, мөнгөний үнэ урт хугацаандаа буурах төлөвтэй ч, богино хугацаандаа тогтвортой байна гэжээ.
Тус компани алтны үнийг IV улиралд унц нь 1900 ам.доллар байна гэж тооцоолсон байна. Харин ирэх оноос буурч, унц нь 1800 ам.доллар хүрнэ гэж таамагласан аж.
Пүрэв гараг буюу өчигдрийн байдлаар /2020.10.15/ байдлаар унц алтны спот үнэ 1899.06 ам.доллар болж өмнөх өдрөөсөө 0.13 хувиар буурчээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.