Нийгмийн

ТОДРУУЛГА: Орос III-р сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэсэн гэдэг нь ХУДАЛ

Монгол Оросын хамтарсан сургуулийн 40 гаруй хүүхэд хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Бид тухайн мэдээллийн дагуу тус сургуультай холбогдож тодрууллаа.

-Сайн байна уу. Танай сургуулийн сурагчид хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл гарсан байсан?

-Энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. Тийм зүйл болоогүй.

-Тэгэхээр тийм асуудал огт гараагүй гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Бид мэдээлэл оруулсан хүнийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулна. Хэрэв тухайн мэдээлэл үнэн бол өнөөдөр хар тамхитай тэмцэх хэлтэс болон цагдаагийн алба хаагчид зүгээр суухгүй шүү дээ.

-Тухайн сургуулийн эцэг эх сурагчдыг хар тамхи биш, нэгнийдээ цуглаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж бичсэн байсан?

-Тийм зүйл байхгүй. Хэрэв энэ үнэн бол маш том асуудал юм. Насанд хүрээгүй хүүхдүүд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байвал цагдаагийн байгууллагаас хүртэл шалгалт хийнэ шүү дээ. Тэгэхээр энэ мэдээлэл нь худал юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
аяаяа
аяаяа
2020-10-16 15:12

СОРОНЗООН МУУХАЙШТ ХАР ТАМХИНЫ ӨВСИЙГ НЬ ХЭРЭГЛЭСЭН ҮҮ ХЭРЭГЛЭСЭН. АРХИДСАН УУ АРХИДСАН УУСНУУ УУСАН ЮИ ҮНЭНЭЭРЭЭ САЙХААН ОДОО ХАРИН ХҮҮХДҮҮДИЙГ ИНГЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ЖИГШЭЭЖ БЙАГАА АСУУДЛЫГ СУРГУУЛИЙН ЗҮГЭЭС ТАВЬЖ БАЙНА ГЭСЭН ЭНЭ ЧИНЬ Л ЗӨВ БАЙХГҮЙ ЮУ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button