УЛС ТӨР

“Ж.Батсуурь гишүүн хэд, хэдэн хууль зөрчсөн, байнгын хороогоор хэлэлцэнэ”

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг хөдөө орон нутгийн оршин суугчдад архи тараасан гэх мэдээлэл сүүлийн үед олон нийтээр хэлэлцэгдэж буй. Тодруулбал, гишүүн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ нутгийн иргэдэд архи болон өөрийн нэр, зурагтай бугуйн цаг тараасан. Харин тараасан архийг нь ууж согтуурсан хүмүүс нэгийнхээ амь насанд хүрсэн тухай хэвлэлийн байгууллагууд сурвалжилсан юм.

Тэгвэл энэ талаар Ёс зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

УИХ-ын гишүүнд өргөсөн тангараг гэж бий. Үүнээсээ няцвал эргүүлэн татагдах хүртэл хариуцлага хүлээхээр заагдсан. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө бусдад нөлөөлөх үйл ажиллагаа хийж болохгүй гэсэн хууль ч бий. УИХ-ын гишүүн хүн өөрөө хуульд дээдлэх тал дээр үлгэр жишээч байх ёстой. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Ж.Батсуурь гишүүн зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан гэхээс илүү хэд, хэдэн хууль зөрчсөн болж таарна.
Би хэвлэлээр мэдээлэгдсэн хэмжээний л мэдээлэлтэй байгаа. Уг асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдох байх. Үнэн бол маш ноцтой асуудал болох нь. Хууль, тагнуулын байгууллагын дүгнэлтийг хараад, шаардлагатай бол гишүүнийг байнгын хороогоор авч үзнэ” гэсэн тайлбар өглөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button