Нийгмийн

Ш.Батхүү, Г.Алтан нарыг шүүх хурал үргэлжилж байна

Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал ес дэх өдрөө буюу өнөөдөр /2020.10.16/ 10:00 цагаас эхэлсэн. Өдгөө шүүх хурал үргэлжилж буй.

АТГ-аас “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан.

Түүнтэй хамт “Алтжин” группийн Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг юм.

Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гийжээ
Гийжээ
2020-10-16 17:36

Соц нтйгэмд ингэсэн бол шууд цааз. Тэр нийгмийн бүтээгдэхүүнүүд учраас цааз�##� даа

Холбоотой мэдээ

Back to top button