Нийгмийн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эмгэнэл илэрхийллээ.

“Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, журмын нөхөр Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд гүнээ харамсаж байна.

Тэрбээр Монгол Улсад ардчиллыг бойжуулан хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц болон төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний байр суурийг бататгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан залуу манлайлагч байв.

М.Батчимэг нь 2009 онд 36 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох хүртлээ Стратегийн судалгааны хүрээлэнд судлаачаас эхлэн ахлах судлаач, зөвлөх, тэргүүлэх шинжээч хүртэл дэвшиж, мөн Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

Улмаар 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа 19 хууль, тогтоолын төслийг санаачилж, өргөн барьснаас Монгол хэлний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудыг батлуулсан нь түүнийг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин байсныг харуулдаг. Түүнээс гадна Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан чадварлаг дипломатч байв.

Түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Nary
Nary
2020-10-17 16:34

Um manli badmi hum

Зочин
Зочин
2020-10-17 17:20

ХӨӨРХИЙДӨӨ ИЙМ ЗАЛУУГААРАА. САЙНЫГ НЬ БУРХАН АВЧИХ ЮМ ДАА.

Лам
Лам
2020-10-18 19:43
Reply to  Зочин

Муугийн авж яваач бурхан минь

Жанцандорж
Жанцандорж
2020-10-18 19:29
Reply to  Зочин

Харин тиймээ хэцүү юмдаа

Huu
Huu
2020-10-18 07:44

Battulga bolson tuugii baga batching gishuuniig tagnuul gej gutgesen dee

Үйеэ
Үйеэ
2020-10-21 08:50

Энэ хүн гуай мөн ч үйлийг нь үзсэн дээ хөөрхий бүсгүйг. Энэний дэргэд боловсрол, мэдлэг, чадвар 1000% илүү мундаг улс төрч байсан шүү

Холбоотой мэдээ

Back to top button