Нийгмийн

ГЭРТЭЭ ХИЙЦГЭЭЕ| Антибиотикийг орлохуйц шилдэг бэлдмэл

Намраас өвөл рүү шилжих улирлын заагт хүний дархлаа суларч, аливаа өвчинд мэдрэг болдог. Тэр бүрд антибиотик хэрэглээд байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул дараах бэлдмэлийг гэртээ хийгээд, туршиж үзээрэй.

АШИГ ТУС: Биеийн дархлааг дэмжиж, өвчнийг өөрөөр нь устгуулах үйлчилгээтэй тул, ханиад, хоолойн ангина, астма, хатгаа, уушгины өвчлөлийн үед үр дүнтэй байдаг. Өвчний шалтгаан, байдлаас шалтгаалан ямар нэгэн антибиотикийн эмчилгээтэй хавсарч болно. Гэвч доорх найрлагад мэдрэг хүмүүс эмчийн зөвлөгөөг авахыг зөвлөж байна.

ОРЦ:

  • 3-4 хумс сармис
  • 1/2 аяга ус
  • 1/4 аяга хэмжээтэй алимны цуу
  • 1/2 аяга зөгийн бал

ХИЙХ АРГА:

  • 3-4 хумс сармисыг хальсалж, сайтар бяцалж жижиглэнэ.
  • Түүн дээрээ 1/4 аяга хэмжээтэй алимны цуу болон 1/2 хэмжээтэй зөгийн балыг хийж өгнө.
  • Мөн 1/2 аяга цэвэр ус хийнэ
  • Тагтай шилэн саванд хийж, нэг шөнийн турш харанхуй сэрүүн газарт хонуулах хэрэгтэй. 
  • Ингээд бэлдсэн бэлдмэлээ хөргөгчинд хадгалах эсвэл харанхуй сэрүүн шүүгээнд хадгалаарай.
  • Бэлдмэлээсээ 1 цайны халбагаар 2 цагийн зайтай ууж хэрэглэнэ.
  • Хэрвээ та дархлаагаа сайжруулах зорилгоор ууж байгаа бол цайны халбагаар өдөрт 3-4 удаа уугаарай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1
1
2020-10-18 16:08

энэ цуу гэдэг юмыг ингэж ууж болдог юм уу та минь ээ!!!!!!!!!!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button