Нийгмийн

МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр үүрэгт ажлаа өгчээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны гүйцэтгэх захирал, Улсын заан Б.Сайнбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг МҮБХ-ны тэргүүлэгчид хүлээн авчээ.

Улмаар түүний албыг тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг түр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

МҮБХ-ноос 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Цэцдийн зөвлөлийн хурлаа зарлаж, дараагийн “Их Эе” хурлын товыг хэлэлцэж тогтохоор болсон. “Их Эе” хурлаараа МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгоно.

Г. УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button