Нийгмийн

ТОДРУУЛГА: Хүүхдээ орцонд нүцгэн гаргасан айл цагдаад хаалгаа тайлж өгөөгүй байна

Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр “Алтай хотхон”-ы байранд бага насны хүүхдийг нүцгэн байдалтай орцонд гаргасан байна гэх зураг, мэдээлэл олон нийтийн сошиал сүлжээгээр түгсэн. Тодруулбал, тус хотхоны оршин суугч эмэгтэй, байрныхаа групп-д “Хүүхдээ орцонд гаргаад уйлуулаад зогсоочихсон энэ айлыг яах вэ, Хандах газар байна уу” хэмээн бичсэн билээ.

Мөн уг айл “Хүүгийн талаар 108 утсанд мэдэгдсэн шүү. Манайхан тайван амарцгаагаарай” хэмээжээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад:

“Иргэний өгсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас уг айл руу шалгалт хийхээр очсон. Очиход хүүхэд гэртээ орсон байдалтай, айл нь хаалгаа тайлж өгөөгүй” хэмээх хариултыг өгөв.

Харин хүүхдийн тусламжийн 108 утас руу холбогдож тодруулахад:

“Дуудлагын дагуу манайхаас тухайн айлд арга хэмжээ авч ажилласан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ННН
ННН
2020-10-19 11:42

Одоо араас нь хян�##�таа сайн тавихгүй бол хүүхдээ бүр �##�ж байгаа даа.

зочин
зочин
2020-10-19 13:43

Яасан муухай яргачид олшироод бна аа,, нялх амьтаныг яах нь уу, тамлаж

зочин
зочин
2020-10-20 10:16

Энэ мэдээний гарчигыг г�##�зуу хүн бичсэн байхаа, юу гэж байгаа юм бэ? Редактор мао хаана байнаа? Юу хийж байнаа. Аягүй бол гоё машин унасан бөөн будм�##� хүүхэн айлгүйтэж яваа даа

Холбоотой мэдээ

Back to top button