УЛС ТӨР

“Хангарди” ордныг 43 тэрбумаар ХУВЬЧЛАХААР зарлалаа

Нийслэлийн засаг захиргааны “Хангарди” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас зарлалаа.

Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүсэн тул ийн “Хангарьд” ордныг хувьчлах шийдвэр гаргасан бололтой.

Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон суурьтай цутгамал төмөр бетон араг бүтээцтэй төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэцтэй шилэн фасадтай төмөр вакум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. Барилгын суурийн урт 30 м, өргөн 18 м, 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18 м-ийн урттай, 1,5 м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй, 3-15 давхрын урт 34 м өргөн 19 м өргөнтэй. Нийт 9774,7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гараажтай аж.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл хүлээж авах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button