Нийгмийн

УРИАЛГА: Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг ЭЦЭСЛЭН ШИЙДЬЕ

Хүйсийн тэгш эрхийн төвөөс Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбогдуулан  уриалга нийтэлснийг хүргэж байна.

УРИАЛГА

2006 оны аравдугаар сарын 19-нд  монгол эмэгтэй Ш.АЛТАНТУЯАГИЙН  амь  насыг МАЛАЙЗ  улсын төрийн  цагдаа нар  аймшигтайгаар  хөнөөснөөс хойш 15 жил болж байна.

1. Энэ ялт хэргээс үүдэн Монгол-Малайзын  харилцаа  “царцанги” байдалд хүрч, Малайзын ард түмэн-төр засаг хууль шүүхээсээ шударга шийдвэр гарган, Малайз орныхоо  алдагдсан  нэр хүндээ  төвшитгөхийг  хүлээж шаардсаар өнөөг хүрлээ.

2. Энэ хэргийг Малайз Улс хэрхэн  шийдвэрлэхийг  дэлхийн улс  орнууд  анхаарлын төвдөө байлгасаар байна.

3. Хэргийг эцэслэн шийдвэрлэж Монголчуудаас- Малайзын төр  засаг, шүүх хэзээ УУЧЛАЛТ  хүсэх вэ?

4. Малайзынхны үйлдсэн зэрлэг аллагын хэргийг  яаралтай  шийдвэрлэхэд  ДЭЛХИЙН УЛС ТҮМНҮҮД, ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  олон талт дэмжлэгийг хүсэн УРИАЛЖ  байна.

Эх сурвалж: Хүйсийн тэгш эрхийн төв 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button