УЛС ТӨР

П.Анужин: Хичнээн хүн эмийн хамааралтай тухай статистик байхгүй нь маш аймшигтай

Нийгмийн бодлогын байнгын хороогоор ЭМД, эмийн хөнгөлөлтийн талаар хуралдаж байна.

УИХ-ын гишүүн П.Анужин: “Эм,эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэгт юуг оруулж хэлээд байгаа юм бэ. Үүнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орох уу. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм хоёрыг нэг хуулиар хуульчилж болохгүй. Энэ хоёр чинь огт өөр зүйл. Тойргоор явж иргэдийн үгийг сонсохоор эм, эмийн хөнгөлөлтийн тухай л ярьдаг. Амьдрал эмэнд л явчхаад байна. Хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай болсон бэ. Тодорхой статистик бий юу” хэмээн асуулаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “3.1.10-т зааснаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж амин дэм, эрдэс бодис, тэжээлийн бодис агуулсан хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа дэмжих тодорхой хэлбэрт оруулсан, зохих хэмжээгээр хэрэглэдэг 3.1.9 Хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай болсон бэ гэдэг тодорхой статистик мэдээлэл өнөөдөр байхгүй байна” гэлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин: “Үнэхээр харамсалтай. Ийм энгийн статистик байхгүй байна гэж үү. Өнөөдөр зовж шаналж байгаа иргэн бүхэн чинь эмийн асуудалтай. Хичнээн хүн байнга эм хэрэглэж байгааг мэддэггүй гэдэг чинь маш аймшигтай. Иргэдийн дийлэнх нь эмээс хамааралтай амьдарч байгаа шүү дээ гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. kothen hotod germani hamgiin tom neo nazi bulegem baidag. neo nazi zahiral hund sumani sharh absan. turkmen reketudtei baidaj abihad neo nazi zaluus manai nogoo ashtai abgai shuhed ugud bulai bolosn.
    Kothen hotod bair baihgui shdee 2 oroond 45 hun amdargdag.tungaa hichele zaahgui nohor geed saruul koln yabaad ugdug.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button