УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Жилд 4600 хүн хавдраар нас барж байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

УИХ-н гишүүн С.Ганбаатар: “Капитал банканд байршиж байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум алдсанаас бусдаар сайн ажилласан гэж тайланд дурдсан байна. Энэ мөнгийг эргүүлж олж авах боломж бий юу. Энэ асуудал хууль шүүхэд ямар шатандаа явж байна вэ” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Фитнес, спортын хөнгөлөлтүүдийг үзүүлэх нь чухал.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “2019 онд фитнес клубээр хичээллэхэд 2 тэрбум төсөвлөчхөөд нэг ч төгрөг зарцуулагдаагүй байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Захын эмнэлэг дээр очоод харахад оочер ямар байна. Тэдгээр иргэд халааснаасаа хэдэн төгрөг гаргаж байна. Жилд 4600 хүн хавдраар нас барж байна. Даатгал төрсөн иргэн бүр даатгалынхаа өгөөжийг хүртдэг систем рүү оруулцгаая. Иргэн бүрийг эрт илрүүлэгт оруулах зорилт тавьсан. Гэтэл “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөчхөөд 50-хан хувийн хамруулалттай сууж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button