Нийгмийн

Учир битүүлгээр нас барсан эмэгтэйн үхэлд цагдаагийн алба хаагчдыг шалгаж байна

Өнгөрөгч зургаадугаар сарын 7-8-нд шилжих шөнө 26 настай эмэгтэй учир битүүлгээр амиа алджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нарны хорооллын 13-р байранд 26 настай эмэгтэй өндрөөс унасан байдалтай нас барсан байжээ. Улмаар уг хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Ж, Э болон Нийслэлийн цагдаагийн газрын Б нарыг холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан гэжээ. Уг хэрэгтэй холбоотойгоор талийгаачтай хамт байсан гэх ХУД дэх Цагдаагийн хэлтсийн албан хаагч Ж нь хэрэг гардаг өдрийн дараа өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгджээ. Түүнчлэн хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.

Эх сурвалж: zarig.mn

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Мөнхоргилоо хуучинсаж хүн загнахаа боль. Хамгийн гол нь асуудлыг нийгэмд ашигтай зөвөөр шийдвэрлэхэд нь тус####.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button