ДЭЛХИЙ

XINHUA: Монгол, Филиппин улс Бразилийн туршилтын вакцины хүлээн авагч болсон уу

Хятадын Шиньхуа агентлаг энэ оны наймдугаар сард Бразилаас томууны вакцин Монгол, Филиппин хоёр улс руу экспортлогдох гэж буй талаар мэдээлж байжээ.

Мэдээнд, “Бразилийн тэргүүлэх вакцины үйлдвэр 550 мянган доз томууны вакциныг Монгол, Филиппин улс руу гаргахаар ДЭМБ-ын зөвшөөрлийг хүлээж байна.

Энэ бол 119 жил үйл ажиллагаа явуулж буй Бутантан институтын бүтээсэн вакцинаа экспортолж байгаа анхны тохиолдол гэдгийг Сао Паоло хотын захирагч онцоллоо. Албаны мэдээллээр, 300 мянган доз вакцин Монгол руу, 250 мянга нь Филиппин рүү экспортлогдох аж” гэж бичжээ.

Нэгдсэн журмаар хүүхдүүдийг хамруулж буй томууны вакциныг Бразилаас оруулж ирсэн гэдгийг ЭМЯ-ныхан онцолж буй. Ямартай ч 119 жил үйл ажиллагаа явуулахдаа анх удаа экспорт хийсэн нь манай улсыг зорьсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-22 14:27

Индонез Монгол 2 байхдаа яахөв дээ. Туршилтийн улс орон юм шиг санагдчихлаа.и

амиа л бодоорой
амиа л бодоорой
2020-10-22 21:51
Reply to  Зочин

Бид чинь улс төр,нам гээд олон янзын туршилтад орж хөдөлмөрийн мөлжүүлээд зогсохгүй эрүүл мэнд,амь хасаараа дэншин тавьсан туршилтад орох боллоо

Холбоотой мэдээ

Back to top button