НИЙГЭМ

Хөвсгөлд 31 тонн шатахуун ачсан автомашин шатжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын сумын Баян-Эрхэт багийн “Байшинтын дөрөлж” гэдэг газарт шатахуун тээвэрлэж явсан  “Норд бенз-НД1310” загварын автомашин шатжээ.

Тус автомашин Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд  “Нэмэн” ХХК-ийн 31 тонн шатахуун ээвэрлэж явж байсан аж. Уг автомашинтай Мөрөн сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж  “Марк-Экс-зио” загварын суудлын автомашин мөргөлдсөн байна.

Ослын улмаас тус суудлын автомашин замын хажуу руу онхолдож тус аймгийн Х нь автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг алба хаагчид эсэн мэнд гаргажээ. "Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна" хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тормоос ажиллахгүй болсон гэж дүгнэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button