УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Хотын даргад Д.Сумъяабазарыг САНАЛ БОЛГОЖЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагаас Хотын даргын асуудлаар хуралдахаар товложээ. Уг  хурлаар Хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх эсэхийг тодорхой болгох юм байна. Харин Удирдах зөвлөлийн хурлын өмнө  буюу 11.00 цагт Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, түүний дараа нийслэлийн МАН-ын хурал болох юм байна.

Одоогийн байдлаар нийслэлийн МАН хотын даргад Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлсэн байна. Энэхүү саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал болгоод байгаа аж.

Улмаар 12.00 цагаас хуралдах МАН-ын Удирдах зөвлөл рүү Д.Сумъяабазарын нэрийг оруулахаар төлөвлөж буй юм байна.

Удирдах зөвлөлөөр хэлэлцээд дэмжих юм бол НИТХ-ын хурлаар батламжлах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button