Нийгмийн

Д.Будзаан: Хүүгээ “хашраах” гэж орцонд нүцгэн гаргасан гэж мэдүүлсэн

Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр “Алтай хотхон”-ы байранд бага насны хүүхдийг нүцгэн байдалтай орцонд гаргасан байна гэх зураг, мэдээлэл олон нийтийн сошиал сүлжээгээр түгсэн. Тодруулбал, тус хотхоны оршин суугч эмэгтэй, байрныхаа групп-д “Хүүхдээ орцонд гаргаад уйлуулаад зогсоочихсон энэ айлыг яах вэ, Хандах газар байна уу” хэмээн бичсэн билээ.

Мөн уг айл “Хүүгийн талаар 108 утсанд мэдэгдсэн шүү. Манайхан тайван амарцгаагаарай” хэмээжээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад:

“Иргэний өгсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас уг айл руу шалгалт хийхээр очсон. Очиход хүүхэд гэртээ орсон байдалтай, айл нь хаалгаа тайлж өгөөгүй” хэмээх хариултыг өгч байв.

Түүнчлэн хүүхдийн тусламжийн 108 утас руу холбогдож тодруулахад:

“Дуудлагын дагуу манайхаас тухайн айлд арга хэмжээ авч ажилласан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн билээ.

Тэгвэл ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан хэвлэлд өгсөн тодруулгадаа:

“Хүүгийн ээж ЦЕГ-т өгсөн мэдүүлгэдээ хүүгээ хашраах гэж орцонд нүцгэн гаргасан гэж мэдүүлсэн. Өмнө нь ийм асуудал гаргаж байсан эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. Хүүгийн ааваас мэдүүлэг авна” хэмээжээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button