УЛС ТӨР

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Нийслэлийн МАН-ын хорооны Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ба НИТХ-ын даргад нэр дэвшигчийг намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулав.

Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжжээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагаас Хотын даргын асуудлаар хуралдахаар товлосон. Энэ дагуу товлосон цагаасаа нэг цагаар хоцорч одоо эхэлж байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөр Нийслэлийн МАН-ын хороогоор дэмжигдсэн Хотын даргыг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button