Д.Тогтохсүрэн: Д.Сумъяабазар хотын дарга болбол зургадугаар сард нөхөн сонгууль хийнэ
Өнөөдөр /2020.10.22/ Нийслэлийн захирагч хийгээд Улаанбаатар хотын засаг даргыг сонгохоор МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Нийслэл дэх МАН-ын хороо үүний өмнө хуралдаж, хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг 100 хувь дэмжсэн юм.
Хуулийн дагуу Д.Сумъяабазар хотын дарга болбол УИХ-ын гишүүний алөан тушаалаас өөрийн саналаар түдгэлзэх учиртай. Иймд түүний орон тоонд нөхөн сонгууль явуулах асуудал үүсэж байгаа юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө.
“Парламентын гишүүн хүн Нийслэлийн засаг дарга болбол яах вэ гэдэг асуудлыг удирдах зөвлөл хэлэлцэх хэрэгтэй болж байна. Мэдээж хотын дарга болбол УИХ-ын гишүүнээсээ татгалзаж таарна. Ерөнхий сайдын томилгоо гармагц гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ-аар үүнийг хэлэлцэж, чөлөөлнө. Ингэхээр нөхөн сонгууль явагдана. Сонгууль зургадугаар сард болон аравдугаар сард, жилд хоёр удаа явагддаг” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.