УЛС ТӨР

ШУУРХАЙ: МАН-ын удирдах зөвлөл Д.Сумъяабазарыг хотын даргад ДЭМЖЛЭЭ

Өнөөдөр /2020.10.22/ Нийслэлийн захирагч хийгээд Улаанбаатар хотын засаг даргыг сонгох асуудлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Нийслэл дэх МАН-ын хороо үүний өмнө хуралдаж, хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг 100 хувь дэмжсэн юм.

Тэгвэл дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл нэгдсэн шийдвэрт хүрч, Д.Сумъяабазарыг хотын даргын албан тушаалд дэмжлээ.

Хуулийн дагуу Д.Сумъяабазар хотын дарга болбол УИХ-ын гишүүний албан тушаалаас өөрийн саналаар түдгэлзэх учиртай. Иймд түүний орон тоонд нөхөн сонгууль явуулах асуудал үүсэж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button