УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: Д.Сумъяабазарын хувьд амар шийдвэр байсангүй

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъябазарыг дэмжсэн. Ингэснээр тэр парламентын гишүүний албаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж, түүний суудалд нөхөн сонгууль явуулах нөхцөл үүсээд буй.

Энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “Бид намынхаа дотоод эв нэгдлийг хангаж, сонгуулиар намдаа ялалт авчирсан удирдлага төр захиргааны ажлаа хийх нь зөв гэж үздэг. Ер намын бодлогыг нэгтгэж, нэг чигт зангидсан учраас л тэр хүн сонгуульд ялалт байгуулсан байдаг.

Цаашлаад энэ бол Улаанбаатар хотын 1 сая 400 мянга орчим оршин суугчийн эрх ашгийн, сонгогчдын хүлээлгэсэн итгэлийн асуудал. Энэ Д.Сумъяабазарт, хувь хүний хувьд амар шийдвэр байгаагүй. Гэхдээ намын гишүүн намынхаа улс төрийн шийдвэрээ дагаж ажиллах үүрэгтэй гэж бид үздэг” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button