НИЙГЭМ

ШҮҮХИЙН МЭДЭЭ: “Капитал”-ын Б.Ундармаагийн хорих ялыг ХҮЧИНГҮЙ болголоо

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох 2.6 жилийн хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өөрчилж, 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах ял оногдуулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл шүүхээс ийм албан мэдээлэл гаргасныг хүргэе.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батбаярын Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ундармаа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…Давж заалдах шатны шүүх … шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. …” гэж заасан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХЭХЭ
ХЭХЭ
2020-10-22 20:30

энэ �########� шоронд үхэх ёстой

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-23 08:39
Reply to  ХЭХЭ

Ард түмний амьжиргаагаа з�##�гуулах эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрхийг хясан боогдуулж улсын эдийн засгийг хоролчихоод иймхэн шийтгэл ноогдуулж байгаа нь нэн харамс�##�тай. Бараг л зөв гэх шахжээ.

Зочин
Зочин
2020-10-22 20:36

Ard tvmneeree togloj hanadaggvi shvvgch nertei luibarchidaa ta nar oorsdoo 4 jiliin daraa ebgvi baidald orno shvv.hvnii vnergvi orontsognuud min.

Б.Баттулга
Б.Баттулга
2020-10-22 21:47

Хэдэн зуун тэрбумаар нь "идчихээд" 40 саяар торгуулаад цэвэр үлдэж чадаж байна гэдэг нь шүүхэд нөлөөтэй шүүх нь тийм "хямдхан" ... ард иргэд биднийг доромжилж байна даааааааааа

Зочин
Зочин
2020-10-22 22:13

Odoo нөгөө хэдээ суллачихоо Анх удаа хэрэг хийсэн гээд.ккккккккккк

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-23 08:40

Ард түмний амьжиргаагаа з�##�гуулах эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрхийг хясан боогдуулж улсын эдийн засгийг хоролчихоод иймхэн шийтгэл ноогдуулж байгаа нь нэн харамс�##�тай. Бараг л зөв гэх шахжээ.

Zochin
Zochin
2020-10-23 09:22

NDSh mungu yu bolson be tsairch tenegteh vii de burhan mine ingej yallaj ard tumeniig doromjiloj baihaar hohiroliig n buren tuluuleed turd ajilah erhiig n buren haah heregtei arail yum da.

Холбоотой мэдээ

Back to top button