Нийгмийн

Таван шарын төмөр замын гармыг ХААНА

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын засварын ажил өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр оройн 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаах юм.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй,

  • Саппорогийн тойрог,
  • Хөсөг трэйдийн уулзвар,
  • Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам,
  • Сонсголонгийн уулзвар,
  • Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлуудыг хийнэ.

Гүйцэтгэгчээр "Хүрд” ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи” ХХК ажиллаж байна. Харин хяналтыг УБТЗ, УСУГ, НАЗХГ хариуцах аж.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-23 10:24

энэ т/з-ын гарц, уулзварыг 1 түвшний биш болгохгүй бол энэ чинь бараг 4 замын уулзвэр болсонш дэ маш их дүгжрэл үүсгэдэг

Холбоотой мэдээ

Back to top button