УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Юунд нууцалдаг юм, шаардлагатай бол хаалттай хуралдъя

Өнөөдөр /2020.10.23/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа.

“БНХАУ-аас 800 орчим хятад иргэн ороод ирчихсэн байхад бид мэдээгүй байсан. Бараг гүйцэтгэх ажиллагааны баг компьютер, гар утастай ажиллагаа явуулж байхад нь барьж авсан. Энэ Ливи, Беларус зэрэг улсуудад болж буй үйл явдал ийм цахим гэмт хэргээс үүдэж байна. Яагаад ийм алдаа гарав. Яагаад хяналт тавиагүй вэ. Үүнийг тодруулж өгөөч” гэв.

Хариуд нь мэргэжлийн байгууллагын ажилтан, “Гүйцэтгэх ажиллагааны нууц тул энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж хариулав. Тодруулга асуултад Ц.Даваасүрэн гишүүн, “УИХ-аас нуух зүйл байхгүй. Шаардлагатай бол энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцье. Гүйцэтгэх ажиллагааны нууц гээд сууж байж болохгүй” гэлээ.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Энэ хэргийг тагнуулын байгууллага руу шилжүүлсэн. Гишүүдэд мэдээлэл хий гэдэг албан бичиг явуулъя” гэв.

Дараа нь ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “Тэдгээр 800 орчим иргэдийн хэргийг нэг бүрчлэн шалгасан. Тэд бизнес ангиллын визтэй буюу монгол талдаа уригч компанитай байсан. Виз олголтыг харахад харахад хоёр сарын турш цувж орж ирсэн байсан. Уригч компаниудын мэдээллийг хуулийн байгууллагад өгсөн байгаа” гэсэн тайлбар өглөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button