Нийгмийн

Дэлгүүрийн гадна байсан автомашин хулгайд алдагджээ

Өнгөрөгч 21-ны өдрийн өглөө 10.24 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах “Номин агуулах” дэлгүүрийн зүүн талд байршуулсан автомашин алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай 29 настай эрэгтэй Ц-гийн “HYUNDAI MIGHTY II” маркийн автомашин алдагдсан байна. Хэргийн өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулахыг сэрэмжлүүлж байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button