Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Усанд автсан айлууд нүүж, байр түрээслэхээс өөр аргагүйд хүрчээ

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж дэлхий дахинаа байгалийн гамшигт үзэгдэлд өртөх болсон. Манай улсын тухайд мөн л адил байгалийн давагдашгүй гамшигт үзэгдэлд нэрвэгдээд явж буй. Үүний нэгэн жишээ бол шар усны үер. Банзан хашааны дунд хүртэл овоорсон цас, мөс захаасаа хайлж, хог шороотойгоо хутгалдан урсана. Усанд автсан айлуудын зарим нь тэр газраасаа холгүйхэн нүүсэн бол зарим нь байр түрээслэх, үлдсэн нь мөсөө хагалж шуудуу татсаар хавартай золгож байна.

Шар усны үер нь хаврын улирал эхэлж, дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг болон суурин газар нутгаар тохиолдох их хэмжээний үер юм. Энэ жилийн тухайд Ус цаг уурын Эрдэм шинжилгээний хүрээлэн шар усны үер болох эрсдэл “Маш өндөр” гэсэн бичгийг ирүүлсэн. Иймд халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлсэн байна.

Бид Сүхбаатар дүүргийн 15, 19, 24 зэрэг шар усны үерт автах эрсдэл өндөр хороодоос мэдээлэл бэлтгэлээ.

-Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэн Н.Орхон: Түрдээ гэрээсээ хол байр түрээслэх хүсэл байгаа ч гэсэн цагаа тулахаар чаддаггүй юм билээ-

Сүхбаатар дүүргийн 15-р хороонд үдийн 13:00 цагийн орчимд очиход голын дагуу байрлуулсан сандал, саад, хогийн сав зэрэг халианд автаж, үерийн даланг давахад ойртжээ. Тус хорооны иргэн портертоо цас ачиж, голын дагуу буулгаж байхтай таарав.

Айлууд хашаандаа тогтсон зузаан мөсийг сэтэлж хэрдээ л шуудуу гаргах боловч нэмэргүй. Хөрсний ус нэвчиж Н.Орхоны хашаа байшин нь усанд автжээ. Өнөөдөр ч тэр мөн л шуудуу татахаар мөсөө хагалж байв.

Эднийх хашаандаа нэг гэр, нэг байшинтай. Тэрбээр “Манайх энд таван жил амьдарч байна. Жил бүрийн эдгээр өдрүүдэд үнэхээр хэцүү байдаг. Хэзээ мөдгүй л үер буугаад ирэх гэж байгаа юм шиг санагддаг. Манай гэрийнхэн болон хамар хашааны маань хэд гэр байшин, хашаагаа усанд алдахгүйн тулд портер портероор мөс зөөж байна.

Мэдээж түрдээ гэрээсээ хол байр түрээслэх хүсэл байгаа ч гэсэн цагаа тулахаар чаддаггүй юм билээ. Миний мэддэг ойр орчмын зарим айлууд байр хүртэл түрээсэлж байгаа сурагтай байсан. Бид нэг иймэрхүү байдлаар л энэ хаврыг өнгөрөөх байх даа" гэж ярьж байна.

-Сүүлийн 50 жил ороогүй их цасны ус удахгүй гуу, жалгаар ирэх эрсдэл ойртсоор байна-

Сэлбэ гол. Халиа гүйж, нэмэгдсэн голын урсацыг чөлөөлөх зорилгоор тус дүүргээс мөс ухаж, далан босгосон байна. Ойролцоогоор 3 км үргэлжлэх мөсөн далан оршин суугчдын хашаатай хаяа залгажээ. Зарим айлынх хашаа гэж мэдэгдэхээргүй болтлоо мөсөнд дарагдаж, амбаарын дээвэр, шонгийн мод зэрэг л цухуйж байна.

Явган гүүр доогуур зуны цагт мэдэгдэхтэй үгүйтэй урсдаг энэ гол өмнө нь өвлийн цагт ердийн л халиа үүсгэж тогтдог байжээ. Гэтэл сүүлийн жилүүдээс улам нэмэгдэж, аюулын харанга дэлдэх болжээ. Мөсний түвшин нь гүүртэй ижил болж, хамрах хүрээ нь ч тэлсээр байгаа аж.

Хэдэн залуус шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд хашаа руу нь орсон хунгаралдсан цасыг цэвэрлэж байлаа. Зарим зүйлийг тодруулан асуусан ч ярилцахаас татгалзсан юм.

-Иргэдэд шаардах бичиг хүргүүлэхээр "Очих газар байхгүй" гэдэг-

Халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодруулахад,

"Халиа тошин, шар усны үерт өртөх байдлын үнэлгээгээр их гэсэн түвшинд 3,947 объект өртөхөөр гарлаа. Улаанбаатар хотод жилд хүн ам 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, голын сайр, жалга, судгийн дагуу суурьшиж үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна гэж үзлээ.

Нийслэлийн үерийн эрсдэлийн үнэлгээ 8.65 буюу маш их гэж үнэлэгдсэн. Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шар усны үерээс урьтаж сэргийлэх аяныг тавдугаар сар хүртэл үргэлжлүүлнэ.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрсдэлтэй бүсүүдэд мөс, халиа тошинг зөөж ажиллаж байгаа. Нийт 20 аж ахуй нэгжийн 350 гаруй ажилтан ажиллаж, хальсан мөсийг зөөж ажилласан. Нийт 221 мянган тонн мөс зөөж, сулласан байна. Мөс зөөхөд 3,5 тэрбум төгрөг зарцуулсан. Үерээс урьдчилан сэргийлж дүүргүүд нарийвчилсан төлөвлөгөө гаргасан.

Мөн иргэдэд шаардах бичиг хүргүүлэхээр “Очих газар байхгүй” гэдэг. Зарим нь усанд автсан гэрээ хаяаад явчихсан тохиолдлууд гардаг. Ерөнхийдөө айлууд голын эргээр  шороо асгаж өндөрлөж байгаад гэрээ барьчихдаг. Голын гольдролыг хааснаас үүдэн энд тэндээс нь ус гарч ирээд тэр хавийн айлууд бүхэлдээ усанд автдаг. Тэр айл бууснаас болж манайх усанд автлаа. 10-20 жил энд амьдрахдаа зүгээр байсан гэж ярьдаг.

Тиймээс эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, албан байгууллагуудыг нүүх, эс бөгөөс шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байгаа. Иргэд том, жижиг суваг шуудуу гол мөрнөөс хол суурьших нүүдэллэх, мөн  далан шуудууг цэвэрлэх, уруйн ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй" гэдгийг онцлов.

Байгалийн гамшиг хэлж ирэхгүй гэдэг. Харин бидний харж байгаа энэ тохиолдолд бол "хэлсээр, сануулсаар" байгаа гамшиг. Мэдэгдэх хуудас тарааж, хэвлэлээр сэрэмжлүүлж, дадлага сургуулилт явуулах, нүүлгэн шилжүүлэх, ус соруулах мөн үер усны аман дээр суурьшин амьдрах хэрэггүй гээд хэлсээр л байгаа. Гэвч хаврын хаварт л энэ нөхцөл байдал бий болсоор.

 3.5 тэрбум төгрөгөөр мөс зөөж хаясан ч айлууд цас мөсөн дундаасаа харагдахтай үгүйтэй нөхцөлд шар усны үертэй золголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-13 08:07

ЗИА ТЭГВЭЛ ҮЕРИЙН АМАНД БАЙГАА АЙЛУУДДАА НЭГ НЭГ БАЙР ӨГЧИХӨӨ ЭСВЭЛ МӨНГӨ ӨГЧИХ ТЭГВЭЛ ТААНУУДЫГ СОНГОЧИЙ

Зочин
Зочин
2024-03-13 10:25

Хэлсээр анхааруулсаар байхад эртнээс арга хэмжээ аваагүй, дур зоргоороо хүмүүсийг я�##�тай билээ дээ. Өөрсдөө мэдэж байгаа байлгүй тэр чигт нь орхичих доо. Ямар бусдын төлөө миний чиний таны өмнөөс амьдарч өгч байгаа биш. Өөрөө өөрийгөө, өөрийнхөө эд хөрөнгийг хайрлахгүй гэж байгаа бол одоо яая гэх вэ. Яасан гэж эдгээр айлуудад байрны мөнгө өгөх юм бэ. Улаанбаатар хотод айл суурьшиж болдог, болдоггүй газар гэж эртнээс л байсан. Энэ нь ч учиртай л байж дээ

Зочин
Зочин
2024-03-14 08:22
Reply to  Зочин

Харин тиймээ бурхан болооч нарынхаа газрыг хүртэл булаагаад гэрээ бариад ч байх шиг хөдөөнөөс ирсэн айлууд хуультай болмоор юм

Бодит байдал
Бодит байдал
2024-03-13 12:07

Үэрийн аманд очиж буучих,хашаа байшин ав гэж буу тулгаагүй шүү.Иргэд хариуцлагатай байж сур

Зочин
Зочин
2024-03-13 17:20

Чи газар өгчөөч. Авилгадаж барахгүй болоод л бууж байгаашдээ

Гэгэгэнэ
Гэгэгэнэ
2024-03-15 09:11
Reply to  Зочин

Хөдөөнөө амьдар

Зочин
Зочин
2024-03-13 16:03

Очих газар олоод очмоордоо амь нас эд хөрөнгөө хэнд даатгаад бгаа айлууд вэ улс төсвөөр энийг зохицуулах �##�багүй энэ энэ жил болж бгаа асууд�##� огт бишшүү

Мөнгө гэж юу вэ?
Мөнгө гэж юу вэ?
2024-03-13 17:08

За одоо ийм б�##�ай байж болохгүй шүү. Татвар төлөгчийн мөнгө ирээдүйд тэтгэвэр авах мөнгийг маань үрэн таран хийж байгаа бол гэж бодохгүй өнөөдрөөрөө амьдараа гээд байна уу . Хүний мөнгөнд хүрз барьсан гамингаас дор санаатай хандлага гаргаж байнадаа

Зочин.
Зочин.
2024-03-13 22:28

Төрд ялархаад хэрэггүй.өөрсдөө дур зоргоороо буучихаад.....хэнд амиа даатгаад бна.төр �##�бадан гарга.зардлыг нь төлүүл.

Зочин
Зочин
2024-03-14 08:25

Хохь нь, яах гэж үерийн аман дээр буусын.

Зочин
Зочин
2024-03-14 08:26

Өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж ингэж амьдраад байгаагаа ойлгооч, төр засаг руугаа бурууг чихчихээд Байг�##�ын давтагдашгүй хүчинтэй яаж ч тэмцэхэв дээ.

Иргэн
Иргэн
2024-03-14 16:40

Угаасаа голын сав газарт буучихаад хэнийг буруутгах билээ.Голын сав газарт мод бургас тарьж ногоон хот болгохын оронд айлд олгосон нь хотын захиргаа,газрын �##�ба мэдлэггүй, мэргэжилгүй,�##�сын хараагүй мунхаг хүмүүсээр дүүрснийг харуулж байна.Одоо тэгээд "Мунхагын ажил мундашгүй их" Онцгой байд�##� энэ тэр гээд түмэн ажил төвөг чирэгдэл х�##�ианы ус шигээ ундарна.

Зочин
Зочин
2024-03-14 18:32

Odo teged yay gehevdee bolohgui gazar l bgaad bsan bna.

Сүхбатыг маш газар. Зарсан хашаалсан гэдэг юм билэ
Сүхбатыг маш газар. Зарсан хашаалсан гэдэг юм билэ
2024-03-14 21:32

Байр түрээслэнэ сарын 2сая зудны нохоы

Зочин
Зочин
2024-03-15 08:42

Ene ailuud zaisangiin amuudaad nuuj ochood buuchihaach omhii hulgaichuudn zaisangiin amiig ezgendeg jiriin irged yagaad boldogui yum be omhii hulgaichuudaa

Холбоотой мэдээ

Back to top button