УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Улаанбаатар хэд хэдэн “China Town”-той, хятадууд бүр дураараа аашилдаг

Өнөөдөр /2020.10.23/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа.

“Манай Улаанбаатар хотод хэд хэдэн “China Town” байдаг. Монгол хүн байхгүүй, бүр дураараа аашилцгаадаг. Тэнд л жинхэнэ хар тамхи, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэргүүд гардаг. Энэ барилгын гудамжинд ер нь монгол хүн амьдарч байна уу. Мэдээж Монгол Улс үүд, хаалгаа нээх ёстой. Гэхдээ энгэрээ битгий задгай тавь гэдэг дуу байдаг биз дээ. Хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд тавьж буй төрийн хяналт гэж ер нь байна уу. Үүн дээр тодорхой мэдээлэл авмаар байна” гэлээ.

Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Шалгалт хийж сонин сонин гадаадын иргэдийг олж илрүүлсэн. Огт цалин авдаггүй хэр нь ээ 10-аад жил ажиллачихсан. Ийм хүмүүсийг албадан гаргана. Ер нь ГИХГ-т их учир бий. Вьетнамын зарим иргэдэд хөрөнгө оруулагчийн виз өгчихсөн ч байх шиг. Бид энгэрээ задгайлахгүй, виз өгөх асуудлыг цэгцлэнэ, шинэ систем нэвтрүүлж байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-10-23 19:32

Иргэндээ эрхийг нь өгчих хүмүүжүүлээд өгье

Буриад зон
Буриад зон
2020-10-24 14:53
Reply to  zochin

Эд чинь даварсан их эрхтэй шүү дээ

Зочин
Зочин
2020-10-24 20:14

Murun geech hund gar darga baihdaa Munch ihiig oruulj nileen bayjsan

Холбоотой мэдээ

Back to top button