
Өнөөдөр ЭМЯ мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цахим сүлжээнд түгсэн нэгэн мэдээлэлд хариу өглөө.
Тэрээр “Солонгос улсад томуугийн вакцин хийлгэснээс болж 20 гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Харин тус улсын ЭМЯ, албан ёсны сайтууд үүнийг томуугийн вакцинтай холбож үзэхгүй байгаа аж. Тэд одоогийн байдлаар уг асуудлыг судалж байгаа юм байна” гэв.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.