Энтертайнмент

ФОТО: Хуучин циркийн “ЭМГЭНЭЛ”-тэй ДҮР ТӨРХ

Монголын түүх дурсгалын чухал өвийн нэг бол Дашчойлон хийдийн хажууд байрлах ХУУЧИН ЦИРК. Нийслэл дэх анхны дуган сүмүүдийн нэгт тооцогддог уг барилгыг 1903 оны үед Дондогдулам хатан бариулсан аж. Тухайн үеийн Эх дагины аймагт хамаарах эл дуган шавь олны татвар, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүт язгууртнуудын өглөг тэргүүтнээр боссон гэдэг. Тэнд бурхан тахил, ном судар хадгалахаас гадна хатны дэргэдэх уран дархан, сийлбэрч, барималч, оёдолчин, бичгийн мэргэд туурвидаг байж. Харин 1940 онд монгол циркийн уран бүтээлчдийг бэлтгэх зорилгоор хойд хөрш рүү анхны оюутнуудыг явуулснаар энэ урлагт тохирсон байр хэрэгтэй болсон нь илэрхий. Ингээд 1942 онд Маршал Х.Чойбалсангийн тушаалаар Эх дагины цогчин дуганыг Монгол циркийн байр болгожээ.

Одоогийн байдлаар хуучин циркийн дүр зураг ямар байгаа фотог хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button