НИЙГЭМ

Тусгай үүргийн онгоц Франкфурт руу ХӨӨРЛӨӨ

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр  /2020.10.23./ 09.56 цагт хөөрлөө. Онгоц  маргааш 05:20 цагт газардах бөгөөд  258 иргэн эх орондоо ирнэ. 

Дээрх иргэд дунд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, өндөр настан 33, эрүүл мэндийн шалтгаантай ес бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм. Тэднийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button