ДЭЛХИЙ

Хардалтын улмаас эхнэрээ 18 сарын турш угаалгын өрөөнд хорьжээ

Энэтхэгийн Дели хотын ойролцоох Панипат хэмээх тосгонд нэгэн эр эхнэрээ жил хагас буюу 18  сарын турш 0.8 метр квадрат хэмжээтэй бие засах өрөөнд хорьж байсныг өнгөрөгч 15-ны өдөр илрүүлжээ. Тус тосгоны цагдаа, нийгмийн ажилтан мэдсэнээр бүсгүйг гаргахад, маш их өлссөнөөс турж эцэн алхах ч тэнхэлгүй болсон байна.   

Анх хөршүүд нь цагдаагийн газарт мэдэгдсэнээр хэрэг ийнхүү ил болжээ. Бүсгүйг яаралтай жин нэмүүлэх үүднээс эмнэлэгт байхад нь шим тэжээлтэй шөл болон улаан буудайн бялуугаар хооллож байсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар хохирогч эмэгтэй нөхөртэйгээ 17 жил хамт амьдарсан бөгөөд 11-15 насны гурван хүүхэдтэй аж.

Харин эхнэрээ хорьсон эр цагдаад эхнэрээ сэтгэцийн өвчтэй байсан хэмээн мэдүүлсэн аж. Гэвч хохирогч бүсгүй сэтгэцийн хувьд эрүүл байсан бөгөөд “нөхөр нь хардсаны улмаас ийн хорьсон” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button