НИЙГЭМ

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын ЧИМГИЙГ, Б.Бат-Оршихын ЦОЛЫГ хураахаар болжээ

Энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн.

Тодруулбал, үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, зургаа давсан Улсын харцага Б.Бат-Оршихоос гурван төрлийн, мөн зургаа давсан Улсын арслан Р.Пүрэвдагваас гурван төрлийн хориотой бодис илэрч, түүнийгээ бүгд хүлээн зөвшөөрсөн.

Улмаар Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор зарласан юм.

Тэгвэл допинг хэрэглэсэн дээрх нэр бүхий бөхчүүдийн барилдахыг эрхийг 11 сараар хасаж, цол чимгийг хураах асуудал яригдаж байгаа аж. Улсын харцага Б.Бат-Оршихын харцага цолыг хурааж, Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарын чимгийг хурахаар болжээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button