ДЭЛХИЙ

Азербайжан, Армени нар дайтахаасаа өмнө тохиролцоонд хүрч чадах уу

Нагорный-Карабахд болж буй зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэх зорилготой хоёр ч “гал зогсоох” тохиролцоо бүтэлгүйтсэн билээ. Уг мөргөлдөөн цаашид улам хурцдаж, улмаар Турк, Оросын тал оролцож эхэлхээс сэргийлэх зорилготой Маик Помпео Армени, Арзербайжан хоёрын дипломатичидтай ярилцсан байна.

Харин Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев “Foxnews”-д өгсөн ярилцлагадаа гал зогсоох сонирхолтой буйгаа дурдсан байна. Тэрбээр хэлэхдээ “Бид гал зогсоох тал дээр тохиролцоход бэлэн. Гэхдээ болзол нь Азербайжаны эзэмшил нутгаас Армени цэргийн хүчээ татаж авах” гэжээ.

Дөрвөн долоо хоногийн турш үргэлжилж буй цуст мөргөлдөөнд энгийн иргэд өртөж амь насаа алдсаар байгаа юм. Азербайжан сүм, иргэдийн орон сууцууд руу гал нээсэн нь олон улсын шүүмжлэлийг хүртээд байгаа билээ. Армени ч мөн ялгаагүй энгийн иргэд рүү гал нээсэн гэж Азербайжаны тал хэлсэн бөгөөд ерөнхийлөгч Алиев, “Бид өш хонзонгоо авна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энгийн иргэд рүү халдалгүй дайны талбар дээр авна” гэжээ. Эцэст нь ерөнхийлөгч Алиевээс дахин нэг удаа гал зогсоох тохиролцоонд хүрч чадах эсэхийг асуухад тэрээр “Тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.  Гэхдээ нөгөө талаас л шалтгаална” хэмээсэн аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button