Нийгмийн

Автокран таван машинтай мөргөлдсөнөөс 8 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт”-ийн даваанд ноцтой зам тээврийн осол болж, 10 хүн гэмтжээ.

Тодруулбал, иргэн Ч-ийн QV-25 загварын автокран, хоёр суудлын автомашин, хоёр портер, Норд бенз ачааны автомашиныг мөргөж осолджээ. Улмаар осолд орсон 10 хүнээс гэмтсэн 8 хүнийг ЯТТТ-д,  автокраны жолооч болох иргэн 58 настай Ч, “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн 31 настай Б нар автомашины эд ангид хавчуулагдан нас барсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button