УЛС ТӨР

С.Одонтуяа: Манай нам тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох хуулийн төсөл өргөн барина

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухайгаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “АН бүлэг хуралдаж, 100 хувийн саналаар өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төслийг санаачлаад өргөн баргих гэж байна. Уг төсөлд тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор тусгасан.

Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаанаас харахад өрхийн дундаж зарлага 1,5 сая төгрөг байгаа юм. Тэгэхээр 2 ахмад нийлээд ч амьжиргааны зардлаа бүрдүүлж чадахгүй.

Улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй.

АН хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Харин халамжлах ёстой ахмадуудаа бол халамжлах ёстой гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-10-26 12:12

Тэтгэвэр бол хүмүүс НДШ хэдийг төвлөрүүлнэ түүнээсээ настан болохоор бодуулж авдаг хуультай. Нэмэх юм бол дээд доод гэхгүй бүгдийг нэмж байж шудрага ёсонд нийцнэ.

Хотын иргэн
Хотын иргэн
2020-10-26 12:19

Энэ маш зөв заав�##� болгоорой

зочин
зочин
2020-10-26 13:22

Арай дэндүү юмаа, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж мөрөөрөө ажлаа хийгээд, авсан ц�##�ин нь амьдр�##�д нь хүрэхгүй, өдөр шөнөгүй,хоёргүй сэтгэлээр �##�бандаа зүтгэж байгаа олон мянган �##�ба хаагчид байдаг юм шүү хүмүүс ээ

Холбоотой мэдээ

Back to top button