УЛС ТӨР

МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчтэй санал нэгдээгүй тул өргөн барьсан хуулийг нь буцаана

Өнөөдөр /2020.10.26/ МАН-ын бүлэг хуралдаж, хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үүгээр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Шүүхийн тухай хоёр багц хуулийг өргөн барьсан. Үүний хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Б.Баттөмөр, Б.Энхбаяр гишүүд ахлан ажиллаж буй.

Нөгөө талд Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай гурван хууль өргөн барьсан байгаа. Харин үүнийг Байнгын хороо хэлэлцээд буцаахаар болсон. Нэг асуудлаар хоёр хууль өргөн баригдсан бол, хууль санаачлагчид концепцын хувьд санал нэгдсэн тохиолдолд хамтардаг. Харин нэгдэхгүй бол хуулийн төслийг буцаадаг. МАН-ын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай санал нэгдэхгүй байгаа тул буцаана.

Мөн ҮАБ-ын зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг өөрчилдөг хуулийг УИХ баталсан. Энэ заалтыг хүчингүй болгох асуудлаар 13 гишүүн хуулийн төслөө өргөн барьсан. Үүнийг Шүүхийн тухай хуультайгаа хамт хэлэлцээд явар боломжтой гэж үзсэн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button