УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаагүй

Өнөөдөр /2020.10.26/ МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төслүүдтэй санал нэгдээгүй тул буцаах асуудлыг голчлон хэлэлцжээ.

Харин хоёр УИХ-ын гишүүн эргүүлэн татагдана гэх асуудлыг тодруулахад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,

“Гишүүдийг эргүүлэн татах тухай зүйл УИХ-аар яригдаагүй. УИХ-аар яригдаагүй зүйлийг бүлэг хэлэлцэхгүй. Иймд энэ асуудлаар яриагүй.

Харин шүүхийн байгууллага сонгуулийн дүнгийн асуудалд хэт хутгалдаж буй талаар хэлэлцсэн. Архангай, Завхан, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгуудад орон нутгийн сонгуулийн саналыг шүүхийн шийдвэрээр зассан тохиолдол гарсан. Үүний эсрэг байр суурьтай байгаа” гэсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button