М.Мөнхшүр: 1 нас 4 сартай хүүг хойд биш ТӨРСӨН эцэг нь хөнөөсөн байж болзошгүй

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр бага насны хүүхдүүдийн амь хохирч, сэтгэл сэрдхийлгэсэн хэд хэдэн хэрэг гарлаа. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, 3-7 насны дөрвөн хүүхэд нас барсан. Мөн Сэлэнгэ аймагт 1 нас 4 сартай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа юм.
Тэгвэл дээрх хоёр хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
“Аравдугаар сарын 25-ны 16.00 цагт, Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутагт айлын гэр шатаж байна дуудлагыг иргэн өгсөн. НОБГ-ын албан хаагчид ирж ажиллахад 3-7 настай 4 хүүхэд нас барсан нь тогтоогдсон. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хүүхэд гэдэг эрсдэл тооцох чадамжгүй субьект. Асран хамгаалагчид нь ажилдаа явсан юм уу ойрхон дэлгүүр гарсан хооронд нь уг хэрэг гарсан байж болох нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн аравдугаар сарын 25-ны өдөр 20.00 цагт Сэлэнгэ аймагт бага насны хүүхэд гаднын нөлөөтэй нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн ажилчид 100 орчим км замыг туулан очиж шалгахад 1 нас 4 сартай Б гаднын нөлөөтэй нам барсан нь тогтоогдсон. Шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодруулахаар ажиллаж байна. Хэргийг үйлдсэн байж болзошгүй төрсөн эцэг болох 33 настай З-г цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллаж байна. Хэвлэлээр хойд эцэг нь гэх мэдээлэл түгсэн. Төрсөн эцэг нь мөн, гэхдээ гэр бүлийн баталгаагүй тул хүү ээжээрээ овоглодог байж” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.