ДЭЛХИЙ

Д.Трамп: Бид Армени-Азербайжаны дунд гал зогсоох тохиролцоо зуучиллаа

Нагорный-Карабахд болоод буй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохоор Орос хоёр ч удаа гал зогсоох тохиролцоо зуучилсан боловч төд удалгүй бүтэлгүйтсэн билээ.

Өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.10.25) гурав дахь гал зогсоох тохиролцоонд Армени, Азербайжан хоёр хүрчээ. Энэ удаа АНУ хоёр улсыг зуучилсан байна. Нью-Хампширд сонгуулийн кампанит ажлаа хийж байх зуураа ерөнхийлөгч Дональд Трамп уг тохиролцооны талаар твиттер хуудастаа, “Гал зогсоох тохиролцоонд хүрч чадсан Арменийн ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев нарт баяр хүргэе. Ингэснээр маш олон амь нас аврагдах болно” хэмээжээ. Гал зогсоох тохиролцоо манай цагаар бямба гарагийн 12:00-д эхэлсэн байна.

Арменийн Гадаад Хэргийн сайд Зораб Мнацакаян, Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхүн Баярамов нар Вашингтонд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Стивен Биегунтай уулзсанаар уг тохиролцоонд хүрсэн ажээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button